Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн түүх
Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 сарын 28-ны өдрийн “Малчид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” 74 дүгээр тогтоолын 5 дахь заалт Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоолын 5 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 сарын 1-ний өдрийн “Арьс, ширний үйлдвэрлэлийн цогцолборын байршлын тухай” 356 дугаар тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг "Шар хөцийн хоолой" гэдэг газарт төвлөрүүлэн байршуулах шийдвэр гарсан.
Улмаар УИХ-ын 2012 оны 74 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 356 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 149 дүгээр тогтоол гарч Нийслэлийн Хан-Уул дүүргийн шинэ суурьшлийн бүсэд арьс ширний үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэх зорилгоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Эмээлтийн хөнгөн үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон чиг үүргийг өргөтгөн, өөрчлөн байгуулж, дэлхийн жишигт нийцсэн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор дүрмийг шинэчлэн баталсан.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар тогтоолоор “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани болгон өөрчлөн байгуулсан.
Газрын даргаар ажиллаж байсан хүмүүс: