Утас : 77117011, 99203600, 99018202 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.

2024-10-15
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-д байрших хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгж, үйлдвэрлэлд Монгол улсын хууль тогтоомжид заагдсан  “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй” шаардлагуудыг хэрэгжүүлэх  болон  Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Текстил, хувцас, арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарт баримтлах хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын практик дүрэм”-ийг  нэвтрүүлэх зорилгоор “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.
Энэ чиглэлээр өмнө нь Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо нь ХХААХҮЯ, Монголын арьс ширний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
2024.10.15