Эмээлт эко аж үйлдвэрийн парк хог хаягдыг дахин боловсруулах, смарт хүлэмжийн чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана
2024-10-23
Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар, БНСУ-ын хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэдэг “CHUNIL” компанийн дэд ерөнхийлөгч ноён Kang TaeSeo, Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Солонгосын Технологийн боловсролын судалгааны сангийн судлаач, профессор Kim, Sang Young, Йонсэй их сургуулийн зөвлөх профессор Yeom Sung Jin нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийг зочдод танилцуулж, Смарт хүлэмж болон хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэдэг “Chunil” компанийн танилцуулгыг сонсон, хамтран ажиллах гэрээн байгуулахаар санал солилцлоо.
2024.10.23