Утас : 70110709, 70110710, 70100711 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /UNIDO/-ийн суурин төлөөлөгч Ноён Стивен Каргбо болон холбогдох мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо

2024-05-08
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Эмээлт Эко Аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар нар холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага /UNIDO/-ийн суурин төлөөлөгч Ноён Стивен Каргбо, ЮНИДО-ын Вена хот дахь Төв оффисын захирал Ноён Али Бадарне,  ЮНИДО-ын Төв оффис Төслийн менежер, Хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн Ноён Габор Молнар, ЮНИДО-ын Монгол дахь Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболор нарыг хүлээн авч уулзлаа.  
ЮНИДО-ын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан Суурин төлөөлөгч Ноён Стивен Каргбо: Бидэнд аж үйлдвэрийн парк байгуулалтад оролцож байсан сайн туршлага олон байгаа. Бид найдвартай түнш байж урмыг тань хугалахгүйгээр энэхүү ЭЭАҮП төсөлд оролцохоо илэрхийлж байна гэв. 
ЮНИДО-ын Вена хот дахь Төв оффисын захирал Ноён Али Бадарне хэлэхдээ: Бид дэлхийн банкныхантай маш олон удаагийн зөвлөлдөх уулзалтууд хийж санал солилцсон. UNIDO-ийн зүгээс харахад цаг хором алдалгүй маш яаралтай хамтран ажиллах хэрэгтэй байна, бидний баг бүрэлдэхүүн хамтын ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн байна гэлээ. 
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хэлэхдээ: Энэ бол маш сайн төсөл. Бид ч энэхүү төслийг эхлүүлж ажил хэрэг болгохыг зорилгоо болгож байна. Өдөр тутмын ажил хэргийн асуудлаар паркийн гүйцэтгэх захирал Б.Мягмартай холбогдож ажил хэрэг болгохыг хүсэж байна. НЗДТГ-ын зүгээс энэхүү паркийн төслийг хэрэгжүүлэхэд бүх талаар бүрэн дэмжиж ажиллана гэж онцлон хэллээ. 
Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны газар