Утас : 77117011, 99203600, 99018202 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.

2024-05-22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл өнөөдөр хуралдлаа.
Тус хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн “Техник, эдийн засгийн үндэслэл” болон “Хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн материалыг Засгийн газарт өргөн барихаар шийдвэрлэлээ.
2024.05.22