Утас : 77117011, 99203600, 99018202 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа

2024-04-19
Олон улсын санхүүгийн корпорацийн гүйцэтгэсэн “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг хөгжүүлэх ТЭЗҮ”-ийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд танилцуулах хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны байранд зохион байгууллаа.Хэлэлцүүлгээр паркийн ТЭЗҮ-ийн онцлог үзүүлэлтүүд, төслийн хүрээнд явагдах дэд бүтцийн бүтээн байгуулалтууд,хүлээгдэж буй үр дүнгийн талаар тодорхой танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн техник эдийн засгийн үндэслэлийн талаарх байр суурийг сонсож, үйлдвэрүүдээс гаргасан саналыг баримт бичигт тусгахаар шийдвэрлэлээ.
Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны газар