Утас : 70110709, 70110710, 70100711 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Нийслэлийн ИТХ- аар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ батлагдлаа

2024-04-29
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX дүгээр хуралдаанаар “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн арьс шир, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бүсийн ТЭЗҮ”-г баталлаа.
Уг баримт бичиг батлагдсанаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлж хөгжүүлэх эхний алхам хийгдэж байна. Паркийн техник эдийн засгийн үндэслэл нь нийслэл хотын хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах мөн аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой баримт бичиг юм.
Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны газар