Утас : 70110709, 70110710, 70100711 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Дэлхийн банкны төслийн бэлтгэл хангах багтай цахим уулзалт зохион байгууллаа.

2024-04-10
“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бүрэлдэхүүн хэсэг 2: Жижиг, дунд үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, өрсөлдөх чадварыг нь сайжруулах ажлын хүрээнд Дэлхийн банкны ахлах зөвлөх Валерий Жой Сантос, зөвлөх Катерин Келм болон бусад мэргэжилтнүүдтэй Эмээлт эко аж үйлдвэрийн парк ХК-ийн гүйцэтгэх захирал Б. Мягмар, төслийн багийн хамт цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар арьс ширний үйлдвэрүүд Эмээлт эко аж үйлдвэрийн парк руу нүүн шилжих явцад гарч болзошгүй санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлүүд, авах арга хэмжээний талаар зөвлөлдөж, дараагийн цахим уулзалтаар нарийвчлан ярилцахаар тохиролцлоо.
Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны газар
2024.04.10