“Нэгдсэн төслийн удирдлагын газар” төслийн үйл ажиллагаатай танилцлаа
2025-06-16
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслүүдийн уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн төслийн талбай болон төслийн явцыг танилцууллаа.
Тус уулзалтаар 2 байгууллага хоорондын “Хамтран ажиллах төлөвлөгөө”-г боловсруулан хөрөнгө оруулалт татах, сургалт зөвлөгөө үзүүлэх зэрэг олон ажлуудад хамтран ажиллах боломжтой талаар “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-аас илэрхийллээ.