Утас : 77117011, 99203600, 99018202 Имэйл : [email protected] Санал хүсэлт
Монгол
  • English
blog-details-img

Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийг хэрэгжүүлж байна

2025-04-14

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн бүтээн байгуулалтыг хотын төвөөс 30 км зайд байрлах Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд 539 га талбайд барих юм. Төслийн хүрээнд 24 МВт дулааны цахилгаан станц, хоногт 6700 метр.куб хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, 12.5 км авто зам, үерийн хамгаалалтын байгууламж, хоёр усан сан, инженерийн шугам сүлжээг барьж байгуулна.