Мах боловсруулах бүсэд байршин үйл ажиллагаа эрхлэх саналтай танилцлаа
2025-04-13
"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"ХК гүйцэтгэх захирал Б.Мягмар “Жаргалант Мах Импекс” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Анхбаяр болон холбогдох удирдлагыг хүлээн авч уулзлаа. Тус компани нь паркийн мах боловсруулах бүсэд байршин үйл ажиллагаа явуулах мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтийг сонсож, төсөл, ТЭЗҮ боловсруулж ирүүлэхээр төлөвлөлөө .