Титмийн зар

Mon

“ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ,ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт хүрсэн Хөнгөн үйлдвэрийн парк болох

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл

2012 онд Улсын Их Хурлын 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг Даргын 2013-2016 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэр технологийн парк, суурьшлын шинэ бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулах.

Байгууллагын товч түүх

-“Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл,технологийн парк” нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08 ны өрдийн 149 дүгээр тогтоолоор байгуулагдсан бөгөөд хавсралтаар тус газрын дүрмийг баталсан.

-Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны 09 дүгээр сарын 26 ны өдрийн б/224 тоот захирамжаар /М.Гончигжав/-ыг нь тус газрын даргаар томилсон.

-2014 оны 10 дугаар сарын 02–нд улсын бүртгэлийн газарт бүртгүүлж аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

-Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1046 тоот тогтоолоор “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтэц орон тоог удирлага санхүү, хөрөнгө оруулалт, инженер технологийн чиглэлээр ажиллах 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан.

-Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Э.Бат-Үүлийн 2015 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн 139 тоот захирамжаар аж үйлдвэрийн парк байгуулах зорилгоор 160 га газрыг “Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн нэр дээр олгосон.

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил

-Бид өнгөрсөн хугацаанд доорхи ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Паркийн Техник Эдийн Засгийн Үндэслэл батлагдсан /2011/

Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө батлагдсан /2011/

Дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний зураглал гаргасан

Хөрөнгө оруулалтын чиглэлээр

  • Паркийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулагдсан /2015он/
  • Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлон

хөрөнгө оруулалтын хувилбаруудыг боловсруулсан /2015он/

  • Хөрөнгө оруулагчдад бүтээн байгуулалтанд оролцох санал тавьж, сонирхосон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалтууд зохион байгуулсан. /2015он/

Инженер техникийн чиглэлээр

  • Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шаарлагыг боловсруулсан /2015он/
  • Дэд бүтцийн байгууламжийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд нийт 18 ажлын даалгаварыг бэлтгэсэн. /2014-2015он/

Хууль эрх зүйн орчны талаар

  • Паркийн эрх зүйн байдлын тухай шинэ хуульд саналаа тусгуулсан
  • Паркийн байгаль орчны үнэлгээг хийлгэсэн
  • Паркийн тусгай зөвшөөрлийн материалыг бүрдүүлэн өгсөн
  • Паркад байрлах үйлдвэрүүдэд тавигдах шалгуурт санал оруулсан
  • Паркийн зориулалттай олгосон газрыг өөрийн байгуулагын нэр дээр шилжүүлэн авсан

Бүтэц зохион байгуулалт

Захиргаа, эрх зүйн алба: Газрын даргын хэвийн үйл ажиллагааг хангах, стратеги төлөвлөлт, бодлогын удирдлагаар хангах, албадын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг тооцох, төрийн захиргааны албан хаагчдын байгуулах үр дүнгийн гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, паркийн бүтээн байгуулалтанд орлцох сонирхолтой гадаад дотоодын аж ахуйн нэгжийн төлөөлөгчидтэй уулзалт ярилцлагыг зохион байгуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.

Хөрөнгө оруулалтын алба: Паркийн бүтээн байгуулалтанд шаардагдах хөрөнгө оруулалтыг бий болгох чиглэлээр зохих төсөл, төлөвлөгөөг гаргах, Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг бүтээн байгуулалтын ажилд татан оруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар паркийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх боложийг бүрдүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэж байна.

Санхүү аж ахуйн алба: Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай дүрэм журмуудыг боловсруулах, гадаад харилцаа, маркетинг, үйл ажиллагааны зардлыг төлөвлөх, батлуулж мөрдүүлэх, туслах үйл ажиллагаанаас орлого олох, байгууллагын санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж байна.