Титмийн зар

Mon

Даргын мэндчилгээ

Сайн байна уу та бүхний энэ өдрийн амар амгаланг айлгая

Тус газар нь УИХ болон Нийслэлийн зүгээс батлан гаргасан Нийслэл хотыг хөгжүүлэх урт хугацааны баримт бичигт заагдсаны дагуу Нийслэлийн, Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Үйлдвэрлэл технологийн паркийг бүтээн байгуулах чиг үүрэг бүхий газар юм. НЗД-ын 2014 оны 09 дүгээр сарын 28 ны өдрийн Б/224 тоот захирамжийн дагуу М.Гончигжав миний бие Эмээлтийн Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн паркийн даргаар томилогдон ажиллаж байна.

Тус газрын хамт олон байгуулагдсан цагаасаа хойш паркийн бүтээн байгуулалтанд шаардашдах хөрөнгө оруулалтыг татах, инженер техник технологийн судалгаа, тооцоолол хийх болон үйлдвэр технологийн паркийн хууль эрх зүйн орчин сайжруулах чиглэлээр чамгүй ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Бидний байгуулахаар зорьж буй Үйлдвэр технологийн парк бий болсноор олон иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол улсын эдийн засгийг дан ганц уул уурхайгаас олох орлого дээр түшиглэх бус олон тулгуурт эх үүсвэр бүхий дотоод хүчин чадал сайтай болгон хөгжүүлэх, дэд бүтцээр хангагдсан …. орон сууц бүхий шинэ суурьшлын бүс байгуулагдсанаар Нийслэл хотод маань тулгамдаад байгаа хүн амын хэт төвлөрлийг бууруулах мөн Туул гол болон түүний сав газрын байгаль экологийн доройтлыг бууруулах зэрэг олон олон чухал ач холбогдолтой юм.

Буянт малын маань ашиг шим бидний амьдралыг үеийн үед тэтгэсээр ирсэн бөгөөд өнөө цагт мянга мянган жилээр уламжлагдан ирсэн мал аж ахуйгаас гаралтай түүхий эдийг боловсруулан Монгол хүний хөдөлмөр, оюуны ухааны чадавхи шингэсэн өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд өөрсдийн орон зайг эзлэх түүхэн цаг үе ирээд байна.

Паркийн бүтээн байгуулалтанд гар бие оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдэд манай хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд та бүхнийг манай энэхүү электрон хуудсаар дамжуулан үнэтэй санал, зөвлөгөөгөө өгнө гэдэгт найдаж байна.

Монгол түмний минь заяа хийморь босоо байж өвгөд хөгшидөөс өвлөгдөн ирсэн энэ сайхан орноо онгон дагшин байгаль орчин цагийн үйлвэр заводууд зэрэгцэн орших чинээлэг улс болгон хөгжүүлцгээе.