(+976) 7010-0711

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-т аж ахуй нэгжүүдийг байршуулах бэлтгэл ажил хангах зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар паркт байрших аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах бэлтгэл хангах зорилгоор Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-ын Хотын дизайны хэлтсийн дарга Д.Энхтүвшин, эдийн засагч Б.Хуланзаяа, НЗДТГ-ын

Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан нартай бэлтгэл ажил хангах зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар эко паркийн үйл ажиллагааны чиглэл бүрээр төсөл сонгон шалгаруулалт хийх, шалгарсан аж ахуй нэгжүүдтэй газар ашиглуулах гэрээ байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох гэрээний төслийг боловсруулж цаашид НЗДТГ болон Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, холбогдох газруудтай хамтран ажиллахаар боллоо.

Инженер, техникийн алба
2023.05.25

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn