(+976) 7010-0711

“Ногоон хот – Иргэний оролцоо” мод тарих аянд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” -ийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Баруун салаа Бумбатын булагт 2023 оны 05 дугаар сарын 12 өдөр өнгөрсөн жилийн тарьж суулгасан мод, суулгацаа нөхөн сэргээж, хамгаалах, цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллаа.
Энэ нь иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой билээ.
Маркетингийн алба
2023.05.12

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn