(+976) 7010-0711

ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос 2023 оны 05 сарын 17 өдөр “Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” -ийг зохион байгуулагдаж “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ -ийн захирал Б.Мягмар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
✅Монгол Улсад арьс шир боловсруулах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд болон холбогдох яам, төрийн байгууллагууд анх удаа ГУТАЛ сэдвийн дор дотоодын зах зээлийг хамгаалах, 3 сая гутал үйлдвэрлэх боломж, импортыг орлох гарц, шийдлийг эрэлхийлэх зорилгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Манай улсад 1934 оноос “Аж үйлдвэрийн комбинатын цогцолбор” байгуулагдсанаар арьс ширний салбарын үндэс суурь тавигдаж одоогоор арьс шир, завод ноос, ноолуур боловсруулах 34 үйлдвэр болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 120 гаруй жижиг, дунд үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж тус салбарт 4200 гаруй ажиллагсад ажиллаж байна.
✅ “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн захирал Б.Мягмар паркийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлснийг тодотгоод энэ нь арьс шир боловсруулах, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд эко паркд нүүн шилжиж ирэх нь бизнесийн таатай орчин бүхий кластер хэлбэрээр хөгжих, үйлдвэрлэл явуулах илүү боломж нөхцөл бүрдэхийг илэрхийллээ.
Мөн “Улаанбаатар – Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум-2023” үеэр Эмээлт эко аж үйлдвэрийн парк нь Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн талаар хамтран ажиллах гэрээ байгуулан, харилцан үүрэг хүлээж ажиллаж байгаа нь бидний хамтын ажиллагаа улам үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлж байгаа талаар онцлов.
2023.05.17.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn