(+976) 7010-0711

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг салбарын сайд Х.Болорчулуун дэмжихээ илэрхийллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох мэргэжилтнүүдтэй Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл нар өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд бүтээн байгуулахаар санал солилцож, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхийг дэмжлээ.
Инженер, техникийн алба
2023.05.08

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn