(+976) 7010-0711

“Төслийн удирдлагын үндэс” сургалтад албан хаагчид хамрагдлаа.

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хүний нөөцийн хөгжлийн төвөөс Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдад зориулсан “Төслийн удирдлагын үндэс” сэдэвт ахисан шатны сургалт 2023.04.25-ны өдөр зохиогдож Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас нийт 6 ажилтан албан хаагчид хамрагдаж суралцлаа.

Сургалтын агуулга, PMBOK стандарт аргын хүрээнд:

  1. Төслийн удирлалын үндэс
  2. Төслийг эхлүүлэх үйл явц
  3. Төслийг төлөвлөх үйл явц
  4. Төслийг хянах үйл явц
  5. Төслийг гүйцэтгэх үйл явц
  6. Төслийг хаах явц сэдвүүдийн талаар суралцаж оролцлоо.

Уг PMBOK арга нь 1969 онд АНУ-ын үндэсний хүрээлэнгээс (Project management institute) гаргасан, одоогоор дэлхийн 200 гаруй оронд төсөл хэрэгжүүлэхэд ОУ-ын хүрээнд баримталдаг стандарт аргуудын нэг юм.

Маркетингийн алба, Санхүү хөрөнгө оруулалтын алба, Үйлдвэр технологийн алба
2023.04.25

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn