Дэлхийн усны өдөр /Видео/
1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.
2021 оны 3-р сард болсон НҮБ-Усны 34-р уулзалтаар 2023 оны Дэлхийн усны өдөр болон Дэлхийн ариун цэврийн байгууламжын өдрийн кампанит ажлыг “Өөрчлөлтийг хурдасгая” (Accelerating Change) уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.