Дэлхийн банкны санхүүжилттэй Экспортыг дэмжих төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО) хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад итгэмжлэл, тохирлын үнэлгээний чадавхыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх “Арьс шир үйлдвэрлэлийн ирээдүй (TotF) стандарт” сэдэвт 10 цуврал хэсэг бүхий цахим сургалтыг Дэлхийн арьс ширний групп(LWG) амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ- ийн Үйлдвэр технологийн албаны дарга Б.Батболд, Маркетингийн албаны дарга Б.Батсүрэн, Инженер техникийн албаны инженер А.Сүхбаатар нар хамрагдаж “ГЭРЧИЛГЭЭ”-гээ гардаж авлаа. Арьс шир үйлдвэрлэлийн ирээдүй(TotF) стандарт сургалтад хамрагдсанаар цаашид олон улсын стандартад нийцсэн арьс ширний үйлдвэр байгуулах мөн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортолж хүргэхэд ач холбогдолтой юм.
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn