“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкны техникийн төслийн багийн ахлагч Гёншим Ан, тэргүүлэх эдийн засагч Винсент Палмад нарын бүрэлдэхүүнтэй баг 2023.03.13-17 өдрүүдэд 5 хоног тусгай хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотод амжилттай ажиллаж, дүгнэлт уулзалтаа хийлээ.
Уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн уулзалтууд, түүний үр дүн болон цаашид НЗДТГ болон Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн захиргааны зүгээс цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар төслийн байршил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, төслийн бүрэлдэхүүн хэсгүүд, ТЭЗҮ, нийгэм болон байгаль орчны судалгаа, ХУД-ийн 20-р хорооны хөрс, усны бохирдлыг судалгааны дүн болон нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, газар ашиглалтын цогц төлөвлөгөө, дахин төлөвлөлтийн туршлага зэрэг өргөн хүрээнд ярилцаж, цаашдын ажлын чиглэлээ тодорхойллоо. Дэлхийн банкны томилолтын баг шийдвэр гаргагчид дотооддоо нэгдмэл байр сууринд хүрч, албан ёсны шийдвэрээ ирүүлж, хамтран ажиллахыг хүслээ.
Маркетингийн алба
2023.03.17
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn