(+976) 7010-0711

Дэлхийн банкны төслийн удирдагч Гёншим Ан болон томилолтын багийн гишүүдтэй уулзлаа

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкны төслийн багийн ахлагч ахлах мэргэжилтэн Гёншим Ан, тэргүүлэх эдийн засагч Винсент Палмад нартай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, Нийслэлийн Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл болон холбогдох мэргэжилтнүүдийн хамт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн бэлтгэл ажлын явц, өнгөрсөн уулзалтаас хойш хийгдсэн ажлууд болон нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөлтийн асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Маркетингийн алба
2023.03.14

Маркетингийн алба

2023.03.14

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn