(+976) 7010-0711

Дэлхийн банкны томилолтын баг ажиллаж байна

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкны төслийн багийн ахлагч, ахлах мэргэжилтэн Гёншим Анаар ахлуулсан томилолтын баг 2023 оны 03-р сарын 13-наас 17-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна.
Томилолтын багын үндсэн зорилго нь:
✅Арьс шир, ноос боловсруулах үйлдвэрийн нэмүү өртгийн сүлжээг судлах;
✅Хан-Уул дүүргийн 20-р хороонд байрлах компаниудын өрсөлдөх чадварыг үнэлж, тэдний ажиллах орчныг сайжруулах боломжит арга хэмжээг тодорхойлох;
✅Арьс шир, ноосны үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварын үүднээс төслийн бэлтгэлийг хэлэлцэх юм.
Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн зүгээс төслийн талбайтай танилцуулж ерөнхий төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв.
Мөн МАШҮХ-той хамтран компаниудыг төлөөлөн Мон-Ирээдүй ХХК, Буурал Гол ХХК болон УСУГ-ын харьяа Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулж ажиллалаа.
Үйлдвэрлэл, технологийн алба
2023.03.13.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn