Олон улсын үслэг эдлэл, арьс ширний холбооноос “2023 СӨҮЛ” олон улсын үслэг эдлэл, арьс ширний үзэсгэлэнг 2023 оны 03 дугаар сарын 27-ноос 29-ны өдрүүдэд 3 өдрийн турш Сөүл хотын Самсун дүүрэгт зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийд алдартай үслэг эдлэл, арьс ширний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд Солонгосын үслэг эдлэл, арьс ширний чиглэлээр үйлдвэрлэгч, мэргэжлийн байгууллагууд тус арга хэмжээнд оролцож бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоосон томоохон арга хэмжээ болно гэсэн итгэлтэй оролцож байна.
Олон улсын үслэг эдлэлийн холбоо (IFF) нь 2019, 2022 онуудад 2 удаагийн үзэсгэлэнг амжилттай зохион байгуулжээ. Энэ удаад БНСУ-ын нийслэл Сөүл хотод тус үзэсгэлэн зохион байгуулахаар болж байна. Сөүл нь загвар, технологи болон олон улсын бизнест дэлхийн нөлөө бүхий томоохон хотуудын нэг бөгөөд үзэсгэлэн зохион байгуулахад оновчтой газруудын нэг юм.
2022 онд зохион байгуулагдсан үзэсгэлэнд Итали, Герман, Грек, Турк, Канад, Хятад зэрэг энэ салбартаа томоохон үйлдвэрлэгч орнууд болон нэрийн барааны томоохон брендийн дэлгүүрүүд олон төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулаад зогсохгүй, захиалга худалдан авалтууд ихээр хийгдэж Солонгос болон Ази даяарх худалдан авагчдын талархлыг хүлээжээ.
Мөн зочдын дунд Солонгос, Грек, Туркийн Засгийн газрын төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирж оролцсон нь тус үзэсгэлэнгийн хамрах хүрээ ихээхэн өргөн түвшинд хүрсэнг илтгэсэн байна.
Эх сурвалж: https://blog.naver.com/iesnews/223036120992
Үйлдвэрлэл, технологийн алба
2023.03.07
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn