Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн “Инженер техникийн алба”-наас “5S” ажлын байрны соёл сэдвээр сургалт зохион байгууллаа.
Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар нягталж ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж хэрэггүй бүхнийг зайлуул.
Алхам-2. Хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла.
Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга.
Алхам 1. Ажлын байрнаас хэрэгцээгүй бүхнийг зайлуулж чадсан эсэхийг шалга. Дараа нь ажлын дараалал, техник хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг бодолцон юуг хаана тавих талаар сайтар бодогтун.
Алхам 2. Тэгээд үр ашигтай ажиллагааг хангах үүднээс юуг хаана тавих талаар бусад нөхөдтэйгээ хамтран хэлэлцэн шийдэгтүн. Хүний хөдөлгөөнийг аль болохоор хэмнэх зорилгоор хамгийн хэрэгцээтэй зvйлийг хэрэглэгч хvнд нь ойр тавих зарчмыг баримталбал зохино. Онцын хэрэглэгдэхгүй зүйлсийг арай зайдуухан тавьж болох юм. Эдгээр зарчмыг мөрдлөг болгон бүгдээрээ хамтран төлөвлөгөө зохиогоод бүх юмыг тэр дагуу байрлуулах хэрэгтэй.
Алхам 3. Үр ашигтай ашиглах үүднээс ажлын байранд юу хаана байгааг хvн бүхэнд мэдүүлэхийн тулд зохих жагсаалтыг гаргаж, хайрцаг, сав болгон дээр наах хэрэгтэй. Шургуулга болгон дээр дотор нь юу байгааг зааж өгөх нь зүйтэй.
Алхам 4. Дээр дурдсан зарчмуудыг баримтлан галын хор байгаа болон техник хэрэгсэл орж гарах газрыг тусгайлан зааж шаардлагатай бол аюулгүй байдлын талаарх санамж тэмдэг тавих
3.Сэйсо (цэвэрлэх)
Сэйсо гэдэг нь ажлын байраа цэвэрлэж, цэмцийлгэх гэсэн vг юм. Бүтээгдэхүүний чанар болон түүнийг үйлдвэрлэж байгаа ажлын байрны ариун цэврийн хооронд тун нарийн холбоо бий. Тэгэхээр Сэйсог өдөр болгон, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийж хэвшил болгон сурах хэрэгтэй.
Сэйкэцү (хэвшvvлэх), байгууллагын хэмжээнд цэвэр цэмцгэр нөхцөл байдлыг бий болгох гэсэн үг юм. Юуны тvрvvнд “5S”-ииг хэрэгжvvлэх талаар тавьсан хvчин чармайлтаа бүү сулруул.
Шицүкэ нь бусад “4S”-ийг бодвол хялбар бус ойлголт болно. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавибал юуны урьд эхний “4S”-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ “5S”-ийн гол агуулга нь хүн бүрт “4S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшүүлэхэд оршдог.
Инженер техникийн алба.
2022.01.20
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn