(+976) 7010-0711

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголын ажлын гүйцэтгэлтэй танилцлаа

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, мэргэжилтэнүүд “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга С.Очир-Эрдэнэ, “Хот байгуулалт, хөгжлийн газар”-ын төсөл хөтөлбөр, хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун болон холбогдох мэргэжилтэн нартай уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг Даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/779 дугаар захирамжийн дагуу Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгааг танилцууллаа.
Талууд Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг батлуулах, ажлыг шуурхайлах талаар хэлэлцэж, цаашид Хан-Уул дүүргийн 20-р хорооны арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдийн нүүлгэн шилжүүлэлт, шилжүүлсний дараах дахин төлөвлөлтийн төсөл дээр хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцож ажиллалаа.
Үйлдвэрлэл, технологийн алба
2022.01.12

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn