(+976) 7010-0711

ДАРХАН-УУЛ АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАА

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн Үйлдвэрлэл, технологи болон Инженер техникийн албаны албан хаагчид үйл ажиллагааныхаа хүрээнд туршлага судлах зорилгоор  2022 оны 12 сарын 09, 10-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт арьс шир, нэхий, эцсийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тэргүүлэгч, томоохон аж ахуйн нэгжүүд болох “Дархан Нэхий” ХК, “Дархан Минж” ХХК-ний үйл ажиллагааг үзэж тус компаниудын бүтээн байгуулалт, цаашид хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж туршлага  судлаж ажиллалаа.

Эмээлт эко аж үйлдвэрийн парктай хамтран ажилласан МАШҮХолбоо болон Дархан Нэхий ХК гүйцэтгэх захирал Б.Чинчулуун, Дархан Минж ХХК дэд захирал О.Батмөнх нартаа баярласан талархсанаа илэрхийлье

Үйлдвэрлэх их үйлсэд нь Улам өндөр амжилтыг хүсэн ерөөе

Эмээлт эко аж үйлдвэрийн парк

2022.12.11

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn