(+976) 7010-0711

Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний “МОНГОЛ БИЧИГ”-ийн анхдугаар хичээл зохион байгуулагдлаа.

Арван гуравдугаар зуунаас эхлэн Монголчууд, Монгол бичгийг төрийн үйл хэрэгт болон шинжлэх ухааны бүтээл туурвилыг бүтээхэд хэрэглэсээр ирсэн албан ёсны сонгодог төдийгүй дэлхийн бичиг соёлын нандин өв юм. 1946 оноос хойш төрийн албан хэргийг кирилл бичгээр хөтлөн явуулж байгаа ч төрийн байгууллагын тамга, тэмдгийг монгол бичгээр үйлдэн хэрэглэж, иргэний болон боловсролын бичиг баримтыг кирилл болон Монгол бичгээр зэрэгцүүлэн бичиж байгаа нь Монгол бичиг төрийн хэрэгт зохих үүргээ гүйцэтгэсээр байгаагийн бодит жишээ билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 96-р тогтоолоор батлагдсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр суут Богд Эзэн Чингис хааны мэндэлсэн “МОНГОЛ БАХАРХАЛ”-ийн өдөрт зориулсан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ хамт олон үндэсний Монгол бичгийн хичээл,сургалтыг амжилттай зохион байгууллаа.Энэхүү хичээл,сургалтын хүрээнд Монгол бичгийн үндсэн зурлага, эгшигт долоон үсгээ үзэж судаллаа
Монгол үндэстэн түүхэндээ олон бичиг үсгүүд хэрэглэж оюуны соёлоо хэлбэрэлтгүй хөгжүүлж ирсний дотроос Монгол бичиг, соёл нь хамгийн өнө удаан хугацаанд хэрэглэгдэж, Монголчууд энэ бичгийн хэлээр дэлхийн иргэншилтэй харилцаж, Дорно, Өрнийн соёлд өөрийн хувь хандиваа багагүй нэмэрлэсэн нь энэ түүхэн үүргийг гүйцэтгэсэн Монгол бичиг, соёлын гавьяа болно.

  

Маркетингийн алба, Инженер техникийн алба

2022.11.24

 

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn