Өвөг дээдсийн минь мянга мянган жилдээ малаа маллаж, ноос хяргаж, эсгий хийж амьдрал ахуйдаа хэрэглэн ирсэн сайхан уламжлалтай. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн өмсөж хэрэглэх нь эрүүл мэндэд хэчнээн ашигтай болох ямар их сэтгэлийн таашаал өгдгийг ноос ноолуурын эх орон болсон Монголчууд маань сайн мэддэг.
Энэхүү сайхан уламжлалын хүрээнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ ”Олон улсын Эсгий урлаачдын холбоо” болон холбооны тэргүүн О.Долгормаа багштай хамтран “Гар гаргаар эсгий урлал хэрхэн хийх вэ?”сургалт, дадлага ажлыг амжилттай зохион байгууллаа.Сургалт нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ийн цаашдын үйл ажилаагааны чиглэлийн хүрээнд ноос,ноолуурын салбар салшгүй холбогдолтой бөгөөд ноос боловсруулах арга технологи, эцсийн бараа бүтээгдэхүүн болон зах зээл очих хүртлэх үе шатууд зэрэг олон талын ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Эсгий хийх гэдгийг зөвхөн гэр бүрэх эсгийгээр хязгаарлах биш харин ч өдөр тутмын амьдралд маань хэрэгтэй цүнх сав, чихрийн таваг, аяганы суурь, гоёлын цэцэг, гэрлийн бүрхүүл зэрэг хэрэгцээтэй жижиг чамин зүйлсийг хүн бүр гэртээ хийж бас болдог
Маркетингийн алба
2022.11.22
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn