Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1357 дугаар захирамжийн дагуу “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ийн ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны 1 дүгээр хэсэг дээр ажиллаж,оршин суугчидтай уулзаж санал асуулга авч зөвлөмж хүргэлээ.
Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 9 хороонд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, хангамж, пийшингийн зөв галлагааны аюулгүй байдлын мэдээлэл заавар зөвлөгөө өгч,түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, хэсгийн ахлагч н.Батжаргалтай хамтран 1 дүгээр хэсгийн айл өрхүүдээр явж утаа мэдрэгчийн судалгаа авч зурагт хуудас тараалаа.
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, иргэн бүр анхаарал болгоомжтой байцгаая.
Маркетингийн алба, Үйлдвэр технологийн алба
2022.11.16
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn