Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, нийслэлийн ХУД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт арьс шир, ноос боловсруулж бохирдол үүсгэж буй аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар нийслэлээс нүүлгэн шилжүүлэх, Туул гол сав газрын бохирдсон хэсгийг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх замаар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хаягдалгүй, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн удирдагч Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай-аар ахлуулсан Дэлхийн банкны мэргэжилтэнүүд болон, Даян дэлхийн дэд бүтцийн сан (GIF), Олон улсын санхүүгийн корпораци (IFC)-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн төслийн баг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хотод томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд төслийн оролцогч талууд болох дараах байгууллагуудтай уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар
Сангийн яам
Эдийн засаг, хөгжлийн яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Нийслэлийн Засаг даргын тамгын газар
Жижиг, дунд үйлдвэрийн газар
Мянганы сорилтын сан
Хот төлөвлөлт, судалгааны институт
“Alt met” ХХК
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо
Монголын ноос ноолуурын холбоо
Уулзалтаар Монгол улсын засгийн газар, холбогдох яамдууд, НЗДТГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нь эхлэхэд бэлэн болсон Монгол улс болон нийслэл Улаанбаатар хотод маш өндөр ач холбогдолтой тодорхой төсөл учир бүхий л талаар дэмжиж ажиллахаа Дэлхийн банкныханд илэрхийлсэн.
“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийн дэмжих төсөл”-ийн хамрах хүрээ, хугацаа, хэрэгжүүлэх зохицуулалт, байгаль орчин, нийгэм, санхүү, худалдан авалтын талаар хэлэлцэж ОУСК-ийн зөвлөх болон Глобал дэд бүтцийн сангийн дэмжлэгийг эцэслэн шийдвэрлэлээ.