“Хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргэлтийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкны Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Пунам Пиллай-аар ахлуулсан томилолтын баг 2022 оны 11-р сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна. Энэхүү техникийн томилолтын багийн зорилго нь Төслийн хамрах хүрээ, хугацаа, хэрэгжүүлэх зохицуулалтыг дахин баталгаажуулах талаар уулзалтуудыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах юм. Энэ хүрээнд хийсэн өнөөдрийн уулзалтанд Эко паркийн захирал Б.Мягмар болон холбогдох албаны мэргэжилтнүүд төдийгүй НЗДТГ-ийн Эдийн засгийн хөгжил, төр хувийн хэвшлийн түншлэлийн Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Д.Алтангэрэл, холбогдох мэргэжилтнүүд оролцож, паркийн ТЭЗҮ, төр хувийн хэвшлийн түншлэл, төслийн баримт бичиг боловсруулах зэрэг болон эдгээр өдрүүдэд хийх уулзалтуудын талаар ярилцлаа.
Маркетингийн алба
2022.11.07
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn