Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ, Нийслэлийн Ерөнхий Боловсролын 10 дугаар дунд сургуультай хамтран нээлттэй өдөрлөг, ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн, уралдаант “АХА” асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагааны хүрээнд НИТХ-ын Төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар тус сургуулийн хамт олон болон сурагчдад, эрдэм номын их үйлст нь амжилт хүсэж, Улс орны бүтээн байгуулалт, хөгжилд, Аж үйлдвэрийн оролцоо, Монгол брэнд ихээхэн ач холбогдолтойг онцлон тэмдэглэж талархлаа илэрхийллээ. Үйлдвэр технологийн албаны мэргэжилтэн Б.Батболд байгууллагын өнөөгийн байдал,ирээдүйн төлөвлөгөөний талаарх товч танилцуулга хийж сурагчидтай нээлттэй ярилцаж мэдээлэл солилцлоо. Танин мэдэхүйн, уралдаант “АХА” тэмцээнд нийт 6 бүлгийн 50 гаруй сурагчид оюун ухаан, мэдлэгээ сорьж амжилттай оролцлоо.
Бидний урилгыг хүлээн авч хамтран ажилласан Нийслэлийн Ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийн эрдэм номын охь болсон эрдэмтэн багш, их эрдмийн эзэд болсон сурагчид даа “ТАЛАРХАЛ” илэрхийлье.
Маркетингийн алба, Үйлдвэрлэл технологийн алба
2022.11.04
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn