(+976) 7010-0711

“НООС БОЛОН ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ САЛБАРЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-аас зохион байгуулсан “Ноос болон дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт ажлын байр нэмэгдүүлэх уулзалт, хэлэлцүүлэг” амжилттай боллоо. Уулзалт хэлэлцүүлгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар нээж хэлсэн үгэндээ дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн хөдөө аж ахуйн паркийг байгуулах замаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн өрсөлдөх чадвар ажлын байр нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гол зорилго бөгөөд үүнд хамтын ажиллагаа чухал болохыг онцоллоо. Тус уулзалтад::

  1. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн өнөөгийн байдал ирээдүйн төлөвлөлтийн талаарх мэдээллийг Үйлдвэрлэл технологийн албаны дарга А.Анхзаяа
  2. “Дайвар бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн байдал” сэдэвт танилцуулгыг Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тэргүүн холбооны гүйцэтгэх захирал О.Анхбаяр нар танилцууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр: “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар:

  1. “Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан,
  2. “Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тэргүүн холбоо”-ны гүйцэтгэх захирал О.Анхбаяр,
  3. “Олон улсын эсгий урлаачдын холбоо”-ны тэргүүн О.Долгормаа нартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Ноос болон дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд талуудын уялдаа холбоог сайжруулж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн нягт хамтран ажиллахаар тогтлоо.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn