Нийслэлийн харьяа байгууллагуудтай “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” хамтран ажиллах боломжийн талаар санал солилцох өглөөний уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн уулзалтын танхимд зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад:
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар
3. .Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв
4. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК
5. Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК
6. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар
7. Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг холбогдох газрууд мэдээлэл солилцож оролцлоо.
Уулзалтын эхэнд “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн танилцуулга, хийгдсэн ажлууд, цаашдын төлөвлөлтийн талаарх мэдээлэл хийж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодолго “Алсын хараа 2050”,Улаанбаатар хотын 2040 хөгжлийн төлөвлөгөө, “Аргалант-Эмээлт” дагуул хот байгуулах, аж үйлдвэрийн бүсийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийн талаар нээлттэй яриа өрнөж цаашид паркийн чиг үүрэг, эрх зүйн талаар хамтран ажиллах таатай боломж нөхцөл байгааг оролцогч талууд онцлон тэмдэглэлээ.
Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирж зав заваа зориулан мэдээлэл солилцон өглөөг хамтдаа эхлүүлсэн зочид та бүхэнд ажлын амжилт хүсье.
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn