Нягтлан бодогч
Ажлын байрны чиг үүрэг:
Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хууль журам, стандартын дагуу үнэн зөв хөтлөн явуулах, мөнгөн хөрөнгийн урсгалыг хянах, санхүүгийн сахилгыг сайжруулах, төсөв санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах, төсвийн хөрөнгийн зарцуулалтын гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг тооцох, шинжилгээ хийх, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон шилэн дансны мэдээг хуулийн хугацаанд гаргах, өмчийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах;
Тавигдах шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй төгссөн
- Нягтлан бодогч мэргэжлээр 3- доошгүй жил ажилласан туршлагатай
- Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй байх
- Бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх
- Төрийн албаны цалингийн нэгдсэн систем дээр ажиллах чадвартай
- Санхүү бүртгэлийн систем “Аcolous” программ дээр ажиллах чадвартай
- Баримт бичиг боловсруулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Интернэт орчинд ажиллах чадвартай
- Компьютерын оффисын хэрэглээний программ бүрэн эзэмшсэн
- Монгол хэл бичгийн зөв бичих, найруулгын мэдлэгтэй
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх
- Үйл ажиллагаагаа Авлигын эсрэг хуулийн хүрээнд явуулж, авлигаас ангид байх
- Байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах
- Харилцааны соёлтой
- Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах
Бүрдүүлэх материал: –
- Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албаны зөвлөлийн 2019.01.31-ний өдрийн “Журам батлах тухай” 5 дугаар тогтоолын 2.3 дугаар хавсралт)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Мэргэжлийн диплом, сургалтын гэрчилгээ (үнэмлэх, сертификат)-ний болон тэдгээрийн хавсралтын нотариатаар гэрчлэгдсэн хуулбар болон эх хувь)
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Хувь хүний намтар (Өөрийн: өөрийн эцэг, эхийн: эхнэр (нөхөр )-ийн эцэг, эхийн)
- Цээж зураг 4×6 (3%)
Дэлгэрэнгүй мэдээллийг +976-99743684 утсаар авна уу.