(+976) 7010-0711

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГазар “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдлээ.

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн өдрийг тохиолдуулан “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд, цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилго бүхий “Дусал цус дүүрэн –Дүүрэн амьдрал” сайн үйлсийн аяныг” Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-төй хамтран зохион байгууллаа.
Сар бүрийн 3-нд манай улсад “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР” тохиож ДЭМБ-аас залуусыг цусны донор болж бусдын амь нас, эрүүл мэндийг авраарай хэмээн уриалсаар байна. Донорын сургалт, сурталчилгааны ажил дан ганц ЭМЯ, ЦССҮТ-ийн ажил биш олон нийтийн идэвх оролцоон дээр тулгуурладаг.
Нэг хүн цусаа бэлэглэхэд 3 хүний амь авардаг тул донорын ач гавьяаг эд мөнгөөр үнэлшгүй юм. Аянд нэгдсэн залуус, хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье! БАЯРЛАЛАА
Хүмүүнлэгийн сайн үйлс дэлгэрэг

Маркетингийн алба

2022.10.17

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn