(+976) 7010-0711

“УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” -ИЙН БАРИМТ БИЧГИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ХУРАЛДЛАА

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/189 дүгээр захирамжаар байгуулагдсан “УЛААНБААТАР ХОТЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСӨЛ” -ийн баримт бичгийн төслийг боловсруулах ажлын хэсгийн II хурал боллоо.Тус хурлаар:

 

  1. Эко паркийн төслийн бэлтгэл ажиллагаа, анхдугаар хурлаас хойш хийсэн ажлын тайлан болон дэд ажлын хэсгүүдийн хийсэн ажлын мэдээ мэдээлэл “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар,
  2. “Төслийн байршлын сонголт ба аж үйлдвэрийн паркийн боломж” сэдэвт Дэлхийн банкны танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Д.Алтангэрэл нар танилцууллаа.

 

Өмнөх ажлын хэсгийн хурлаар байгуулагдсан “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” -г боловсруулах дэд ажлын хэсгүүдийн хурлаар оруулсан санал болон хийгдсэн ажлуудын талаар хэлэлцэж дүгнэлээ.

Ажлын хэсгийн хурлаар шаардлагатай мэдээ, мэдээллээ солилцох, мөн хамтран ажиллах, ажлын хэсгийг өргөжүүлж илүү өргөн хүрээг хамруулан ажиллах боломжуудын талаар харилцан санал нэгдэж ажиллахаар боллоо.

Маркетингийн алба

2022.09.29

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn