(+976) 7010-0711

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах ажлын явцтай танилцлаа

Эко паркийн захирал Б.Мягмар болон холбогдох албадын дарга нар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон Хот төлөвлөлт, судалгааны институтын ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
НЗД-ын 2022 оны А/779 дугаар захирамжийн дагуу “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол боловсруулах ажлын хүрээнд батлагдсан зургийн даалгаварын дагуу Хот төлөвлөлт, судалгааны институтын зүгээс эхлэлийн тайланг дэлгэрэнгүй танилцуулж, цаашид явцын тайлан хүргүүлэх хугацааны талаар ярилцаж, нийт 7 бүлэг судалгаанд зайлшгүй анхаарах асуудлын талаар ярилцаж, зарим оролцогч байгууллагуудыг хамруулж, Эко паркийн зүгээс зарим шаардлагатай зураг, төсвүүд болон бусад мэдээлэлийг солилцож ажиллахаар зөвшилцлөө.

 

Инженер, техникийн алба

2022.09.22

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn