(+976) 7711-0711

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ

“Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслийн хүрээнд хэрэгжих “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ажлын явцын талаар Эко паркийн цаашдын төлөвлөлтийн талаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын тасгийн дарга Д.Алтангэрэл, Эко паркийн Үйлдвэрлэл технологийн албаны дарга А.Анхзаяа нар УИХ-ийн гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун болон холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтаар “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн танилцуулга илтгэл, бусад мэдээллийг танилцуулж, арьс ширний үйлдвэрүүд болон Эко паркийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, бодлого үйл ажиллагаа болон төслийн шинэ төлөвлөлтийг тодорхой болгохоор санал нэгдлээ.

Үйлдвэрлэл, технологийн албаны дарга
2022.09.12

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn