Эко паркийн захирал Б.Мягмар, холбогдох албадын дарга, мэргэжилтнүүд Бүгд найрамдах Чех улсын Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй “ХААНЗАА” ХХК компанийн гүйцэтгэх захирал Petr Novotny, менежер Норовсамбуу нарыг хүлээн авч уулзлаа.
“ХААНЗАА” ХХК-ийн толгой компани нь Чех улсад 1992 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ус, цэвэр бохир усны чиглэлээр олон улсад танигдсан бөгөөд Монгол улсад 21 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс дурдвал Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Оюу толгой, Харгиа зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын цэвэрлэх байгууламжийн төслүүдийг амжилттай гүйцэтгэж ирсэн арвин туршлагатай компани юм.
Талууд цаашид Эмээлт эко паркийн гол бүтээн байгуулалт болох цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах тал дээр хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
Үйлдвэрлэл технологийн алба
2022.09.08
© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn