(+976) 7010-0711

Барилга угсралтын гадна цахилгаан хангамжийн /ХТП-4960/ дэд өртөөний урсгал засварын ажлыг хийж гүйцэтгэв

Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ын барилга угсралтын үеийн гадна цахилгаан хангамжийн 2*800кВТ хүчин чадалтай дэд өртөө/ ХТП-4960/-ний трансформатор яаралтай  урсгал засвар хийх шаардлагатай байсан тул “АКТИВ ЭНЕРЖИ ЗОНЕ”  ХХК -тай урсгал засварын гэрээ байгуулж  гарсан гэмтэл буюу трансформаторын тосны түвшин доошилсныг  тос нэмэх, өндрийн кабелийн үзүүр муфтээр тос хаясныг шинээр хийх,төгсгөвч шинээр шахах, өндрийн тулгуур изолятор бохирдож харласнаар нэвт цохигдох нөхцөл байдал үүссэнийг солих, өндрийн  сeкц холбогчийн хуурай салгуурын  хутга гэмтсэнийг шинээр солих, өндрийн гал хамгаалагч  шатсаныг шинээр солих зэрэг урсгал засварын ажлыг  2022 оны 09 дүгээр  сарын 02-ны өдрөөс , 2022 оны 09 дүгээр  сарын 04-ны өдрүүдэд  амжилттай  хийж гүйцэтгэв.

ИНЖЕНЕР,ТЕХНИКИЙН АЛБА

2022.09.05

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn