(+976) 7010-0711

Сэргээгдэх эрчим хүчний чиглэл “Power to Heat to Mongolia” хэлэлцүүлэгт оролцлоо

Монгол улс, ХБНГУ-ын судлаачдын хамтарсан судалгааны “Power to Heat to Mongolia” төслийн хүрээнд “Нарны эрчим хүчийг орон сууцны халаалтад ашиглах  нь” сэдэвт хэлэлцүүлэгт Эмээлт эко паркаас инженер техникийн албаны дарга Д.Энхжаргал, мэргэжилтэн Б.Сүхбаатар, Б.Батболд нар оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр Монгол улсын их сургууль, ХБНГУ-ын WestfalenWind компани болон Paderborn их сургуулийн эрдэмтэн судлаачдын нарны болон салхин сэнсний сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хийсэн судалгааны ажлын тайлан мэдээлэлтэй танилцлаа.

 

Инженер техникийн алба, Үйлдвэрлэл технологийн алба

2022.08.30 өдөр

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn