(+976) 7010-0711

НИЙСЛЭЛИЙН УРТ, ДУНД ХУГАЦААНЫ БОДЛОГОТОЙ УЯЛДУУЛАН НИЙСЛЭЛИЙН БОГИНО ХУГАЦАА ТӨЛӨВЛӨЛТИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Сургалтыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нээж үг хэлж, оролцогч нарт амжилт хүслээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хөгжлийн болон хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт хариуцсан албан хаагчдад Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл болон төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг боловсруулахдаа макро эдийн засгийн чиг хандлагыг хэрхэн тооцох, улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй хэрхэн уялдуулах, төсөв, санхүүгийн бодлогын оновчтой, үр ашигтай байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өгөх сургалтанд Үйлдвэрлэл, технологийн болон Хөрөнгө оруулалт, санхүүгийн албадууд хамрагдлаа.

Маркетингийн алба

2022.06.06.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn