(+976) 7010-0711

ДЭЛХИЙН БАНКНЫ ӨРГӨН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАВ

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн импортыг орлох, дэлхийн жишигт хүрсэн дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн эко парк байгуулах ажлын хүрээнд ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслийн баг 2022.05.16-2022.05.27-ны өдрүүдэд томилолтоор ажиллаа.

Томилолтын хугацаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар,  Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч  Б. Сүхбаатар, ХХААХҮЯ-ын Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж,  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга М.Аясгалан, Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ын захирал Б.Мягмар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагууд, Мянганы сорилтын сангийн удирдлагууд, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн үндэсний зохицуулагч Г.Мөнхболор зэрэг өргөн цар хүрээнд уулзалт зохион байгууллаа.

Маркетингийн алба

2022.06.02

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn