(+976) 7010-0711

ДЭЛХИЙН БАНК ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫН СУУРЬ СУДАЛГАА ХИЙНЭ

Дэлхийн банкны хатуу хог хаягдал хариуцсан төлөөлөгч  Али Абедини  “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” болон Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагуудтай уулзлаа.

Арьс шир, ноос боловсруулах  үйлдвэрүүдийн  үйл ажиллагаа явуулж буй газарт хатуу хог хаягдлын судалгааг хийхээр болсон талаар  Дэлхийн банкны хатуу хог хаягдал хариуцсан мэргэжилтэн танилцууллаа.

Монголын арьс шир үйлдвэрлэлийн  холбооны тэргүүн Т.Баярсайхан арьс ширний үйлдвэрүүдийн тулгамдаж буй асуудал, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос боловсруулах  үйлдвэрүүдийг эко паркад нүүлгэн шилжүүлснээр одоогоор    хаягдаж байгаа  хог хаягдлыг эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах  боломжтой талаар саналаа солилцов.

Мөн  “Мон ирээдүй”  арьс ширний үйлдвэр болон  Ус сувгийн удирдах газрын харъяа  “ус цэвэрлэх байгууламж”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Маркетингийн алба

2022.05.30.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn