(+976) 7010-0711

Газрын доорх усыг гүн цэвэршүүлэх үйлдвэрээс Эко паркыг усан хангамжаар хангах тухай хэлэлцлээ

Тус уулзалтанд Эмээлт эко аж үйлдэврийн  паркын захирал Б.Мягмар холбогдох албадын дарга нарын хамт Монголын МСС-ын Баруун эх үүсвэр шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Амарсанаа, Дэлхийн банкны “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн Poonam Pilai ахлуулсан багийн төлөөлөл оролцлоо.
Монголыг Мянганы сорилиын сангийн Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд ХУД-ийн Биокомбинат, Шувуунфабрик орчмын газрын доорх ордыг түшиглэн хоногт 140 мянга, жилд 50 сая м3 усыг нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм. Энэхүү байгууламж нь:
✅биокомбинат, шувуун фабрикт нийт 30 байгуулах
✅эх үүсвэрээс гүн цэвэрлэх байгууламж, ус дамжуулах хоолойг угсарч суурилуулах
✅гүн цэвэршүүлэх байгууламж нь газрын доорх усанд агуулагдаж болзошгүй патоген эмгэг үүсгэгч, дэгдэмхий органик нэгдэл, хүнд метал, бусад бохирдуулагч бодисоор олон шатлалаар гүн цэвэршүүлэх юм.
Тус үйлдвэрээс Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг цэвэр ус, үйлдвэрт ашиглах хаягдал усыг тогтвортой урт хугацаанд авах боломжтой бөгөөд цаашлаад АРГАЛАНТ-ЭМЭЭЛТ дагуул хотыг хангах боломжтой талаар ярилцлаа. Үүнтэй холбоотой ус дамжуулах гаргалгааг МССС хийж, улмаар эко паркруу тататах зураг төсвийн ажлыг хийх шаардлагатайг дуулгалаа.
Марктингийн алба
2022.05.19.

© 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn