(+976) 7711-0711

Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ

Хөнгөн үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Тогтвортой хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Бенвуа Боскит тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хотын дарга Улаанбаатар хот дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах, импортыг орлох дэлхийн жишигт хүрсэн хөнгөн үйлдвэрийн эко парк бий болгохоор ажиллаж буйгаа дурдаад, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тус хөнгөн үйлдвэрийн паркийг байгуулснаар дагуул хот хөгжих үндсэн дэд бүтцийг тавих төдийгүй хотын хүн амын төвлөрөл багасаж, авто замын түгжрэл буурах, хөрс, усны бохирдол багасах, зориулалтын цэвэрлэх байгууламжийг байгуулах өндөр ач холбогдолтой юм.
2022.05.18

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn