БУМБАТЫН РАШААНД 800 МОД ТАРИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг үргэлжлүүлэн Эмээлт эко аж үйлдвэрийн аж үйлдвэрийн паркын хамт олон “НОГООН ХОТ-ИРГЭНИЙ ОРОЛЦОО” мод тарих арга хэмжээнд нэгдлээ.

Тус арга хэмжээ Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Баруун салаа Бумбатын булгийн орчим болсон бөгөөд иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн Нийслэлийн газар, агентлагууд болон нутгийн захиргааны байгууллагууд хамрагдлаа. Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжлэх юм.
Тус газарт Нийслэлийн ЗДТГ, түүний байгууллагууд болон СХДЗДТГ-ын нийт 160 гаруй албан хаагчид 800 ширхэг Бөөрөлзөгөнө, Чацаргана, Тэхийн шийг, Нохойн хошуу, Буйлс, шар хуайс, Гүйлс, Агч зэрэг олон төрлийн мод тарилаа.