(+976) 7711-0711

Эко паркын удирдлага НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболортой уулзлаа

“Эмээлт эко аж үйлдвэр”-ийн паркын удирдлага НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага(UNIDO)-ын Хөтөлбөрийн зохицуулагч Г.Мөнхболортой уулзлаа

✅Тус байгууллага нь МУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, уян хатан төрөлжсөн эдийн засгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ өрсөлдөх чадавхи бүхий тогтвортой эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэн, ОУ-ын бодлого, сайн туршлагуудад үндэслэн тулгамдсаг асуудлыг шийдвэрлэн ажиллаж иржээ.
✅Сүүлийн 4 жилийн хугацаанд танхимын болон цахим сургалтанд 4099 мэргэжилтэнг хамруулж, ТЭЗҮ, техникийн болон бусад гарын авлага, стандарт нийт 96-г боловсруулж, “Мал төхөөрөх, арьс шир эсгэлтгүй хуулах технологи”, лабораторийн болон хонины ноос хяргах гарын авлага зэрэг олон ажлуудыг хэрэгжүүлжээ.

✅Уулзалтаар Эко паркын захирал Б.Мягмар тус байгууллагатай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, байгууллагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ТХХ-ын дарга А.Анхзаяа танилцууллаа.

Эмээлт эко аж үйлдвэрийн парк
2022.05.05.

© 2022 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Emeeltpark.mn